Залуу идэр насандаа
Замруу байнга харан санаа алдана
Эцгийн гар нь хүнд
Эхийн хайр өнөд гээд
Алсыг зорин аяндаа мордоно
Цагийн цас үсийг бууралтуулж
Замын тоос мөрийг дарсан хойно
Унасан газар угаасан усруу минь
Зам чи дахиад намайгаа дуудна
Төрсөн нутаг минь сайн байна уу
Төөрсөн хүүгээ ирэхийг мэдрээ юу
Намуун салхиараа, нарлаг намраараа
Намайгаа та угтан аваа юу
Төрсөн гэр лүү минь хөтлөх зам
Түм дотроос цор ганцхан
Зүүдэнд орж сэрээн гэрийг санагдуулж
Зүрхэнд ирж тодрон нэрийг минь дуудна
Төрсөн гэр лүүгээ харих зам